Корона гэж юу вэ? Би юу хийж чадах вэ?

Коронавирус буюу корона нь хүмүүст өвчин тараах чадвартай жижиг хэмжээний бактери (нүдээр олж харахад хэтэрхий жижиг) юм. Корона нь хуурай ханиалга, амьсгал давчдах, халуурах болон бие тавгүйрэх зэрэг томуу төст шинж тэмдгээр илэрдэг бөгөөд амьсгалын замд хүчтэй нөлөөлдөг. Ихэнх халдвар нь аюулгүй байдаг ч уушигны үрэвсэл (уушигны ноцтой халдвар) үүсгэх чадвартай ба хүндэрсэн тохиолдолд үхэлд ч хүргэх аюултай.

Хэн ч корона тусах боломжтой. Өндөр настай хүмүүс ба амьсгалын замын өвчин, хорт хавдар, чихрийн шижин зэрэг өөр бусад өвчтэй хүмүүс илүү хүнд өвдөх эрсдэлтэй байдаг.

Корона хүнд халдахдаа халдвартай хүн бусад хүн, юмны гадаргуу, хоол хүнс зэрэг рүү амьсгалах, ханиах, найтаалгах үед агаар дуслын замаар бусдад халдварладаг. Бие рүү ам, хамар, нүд зэргээр дамжин ордог байна. Бие рүү оронгуутаа үржиж эхэлдэг ба биеийн бусад хэсэг рүү тархдаг. Корона биед ямар ч өвчний шинж тэмдэг гаргалгүйгээр 14 өдөр амьдрах чадвартай. Тэгэхээр корона туссан хүн мэдэхгүй байж байгаад бусдад вирус тараах эрсдэлтэй.

Коронаг антибиотик болон гэрийн эмчилгээний аргаар устгах боломжгүй юм. Коронагаас зөвхөн аливаа эрсдэлт хавьтлаас хол байж, гараа тогтмол угааж сэргийлэх боломжтой.

Халдвараас сэргийлэхийн тулд гараа савантай усаар угаах хэрэгтэй. Нүдээр харахад гар тань бохир биш байсан ч гараа сайтар савандаад 20 секундын турш урсгал усаар угаах шаардлагатай. Хумсны завсар дахь хир, бугуй гээд гарыг бүхэлд нь сайтар шалгаж, угаахаа мартуузай. Гараа савантай усаар угаах нь гар дээрх вирусыг устгадаг. Хоол бэлтгэхийн өмнө, бэлтгэх явцад, бэлтгэсний дараа, бие зассаны дараа, хоол идэхийн өмнө, өвчтэй хүнийг асарч байхдаа, амьтантай харьцах, амьтны ялгадсыг цэвэрлэсний дараа, ханиалгаж, найтааж, нусаа нийсний дараа үргэлж гараа угаа.

Гараа угаахгүйгээр нүд, хамар, амандаа хүрэхээс сэргийл. Учир нь гар маш олон гадаргууд хүрдэг тул вирусыг тээж байх эрсдэлтэй. Бохирдсон гар вирусыг нүд, хамар, ам руу дамжуулдаг. Тэгээд вирус бие рүү орж, таныг өвчлүүлэх болно.

Халуурч, ханиаж байгаа болон бусад амьсгалын замын шинж тэмдэг илэрч байгаа хүнтэй ойроос хавьтахгүй байх нь маш чухал. Ханиалгаж, найтаах үедээ ам, хамраа үргэлж нугалсан тохойгоороо дарах эсвэл сальфитка ашиглаарай. Тэгээд хэрэглэсэн цаасаа нэн даруй хаяна уу. Мөн олон нийтийн газар бүү шүлсээ хая.

Ханиалгаж, найтааж байгаа хүнээс дор хаяж 1 метр (3 фут)-ийн зайтай зогс. Халуурч, ханиалгаж байгаа хүнтэй ойрын зайнаас харьцахаас сэргийл.


Хэрвээ та халуунтай, ханиадтай, амьсгалахад хүндрэлтэй байгаа нэгнийг асрах шаардлагатай бол хамгаалалтын болон даавуун маск хэрэглэж, гарын ариун цэвэр сахихаа бүү мартаарай.

Коронагаас сэргийлэх хамгийн аюулгүй арга нь бусадтай ойроос хавьтахгүй байх явдал. Корона болон бусад вирус гар барих төдийд нүд, ам, хамраар дамжин биед ордог. Тэгэхээр хүмүүстэй уулзахдаа гар барьж, тэвэрч, үнсэж мэндлэхгүй байна уу. Оронд нь гараа даллаж, толгой дохиж, бөхийж мэндлээрэй. Хэрвээ таны оршин суугаа бүс нутагт корона байгаа гэж та бодож байвал бусад хүмүүстэй хавьтахгүйн тулд гэртээ байна уу.

Хэрвээ таны бие тавгүйрхэж, толгой өвдөх, хамар шуугитнах зэрэг хөнгөн шинж тэмдэг илэрсэн ч бүрэн эдгэх хүртлээ гэртээ байна уу. Та найтааж, хуурай ханиалгаж, амьсгалахад хэцүү болж, халуурч байвал энэ нь амьсгалын замын халдварт өвчин эсвэл бусад хүндэрсэн тохиолдол байж болох тул эртхэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авна уу.

Коронагийн талаар буруу мэдээлэл, цуу ярианд итгэх нь маш аюултай ба хүний амь насанд ч эрсдэлтэй. Жишээ нь, цайруулагч бодис, архи уух нь коронагаас сэргийлэх биш харин ч таны эрүүл мэндэд хортой. Таны найзууд эсвэл төрөл садны өгч байгаа мэдээлэл ч буруу зөрүү эсвэл аюултай байж болно. Тиймээс та зөвхөн өөрийн орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын үнэн зөв мэдээллийг дагаж мөрдөнө үү.

Та энэхүү мессежийг бусдад дамжуулан коронатай тэмцэж чадна. Үүнийг найзууд, гэр бүлийнхэнтэйгээ WhatsApp зэрэг мессеж үйлчилгээг ашиглан хуваалцаарай.

Энэ мэдээллийг эрүүл мэндийн мэдлэгийг аудио болгох дэлхийн төсөл хөтөлбөр Audiopedia-аас гаргасан болно. Дэлгэрэнгүйг www.audiopedia.org –с авна уу.